ХЭНТИЙ АЙМГИЙН “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ҮҮД ТОДОРЛОО

2022.12.23
Бид хан хэнтийнхэн Аймгийн Засаг даргын Тамгын газар
Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах хүрээнд мэдлэг, авьяас, чадвар, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан 2022 оны Хэнтий аймгийн “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД” шалгаруулах арга хэмжээ өнөөдөр Чингис цамхагийн ёслол хүндэтгэлийн өргөөнд боллоо.
Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах хүрээнд мэдлэг, авьяас, чадвар, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан 2022 оны Хэнтий аймгийн “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД” шалгаруулах арга хэмжээ өнөөдөр Чингис цамхагийн ёслол хүндэтгэлийн өргөөнд боллоо.
“БИЕИЙН ТАМИР, СПОРТ” төрөлд: Хэрлэн сумын Лаборатори 1 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч буудлагын спортын мастер БАТБАЯРЫН ЭРХЭМБАЯР
“ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ӨӨРИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА” төрөлд Хэнтий аймаг, Хэрлэн сумын Хан Хэнтий цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч УРАНЦЭЦЭГИЙН ДЭЛГЭРМӨРӨН
“УРЛАГ, УРАН БҮТЭЭЛ” төрөлд Хэнтий аймаг, Хэрлэн сумын Тэмүүжин ЦС 12б ангийн сурагч ЭНХТАЙВАНЫ АНУ-ҮЖИН
“ХҮМҮҮНЛЭГ, ЭНЭРЭНГҮЙ САЙН ҮЙЛС” төрөлд Хэнтий аймаг, Хэрлэн сум, Тэмүүжин ЦС 12в ангийн сурагч УЛААНХҮҮГИЙН УЯНГА
“ЭХ ОРНЫ ТҮҮХ, СОЁЛ, ӨВ УЛАМЖЛАЛ” төрөлд Хэнтий аймаг, Батноров сумын ЕБС 3в ангийн сурагч ПҮРЭВЖАВЫН АНГАРАГ
“ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ, ШИНЭ САНАА, САНААЧИЛГА, БҮТЭЭЛЧ БАЙДАЛ” төрөлд Хэрлэн сум, Тэмүүжин ЦС 11г ангийн сурагч БОЛД-ЭРДЭНИЙН ПҮРЭВХҮҮ
“БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН” төрөлд Дадал сум, ЕБС 11а ангийн сурагч МАНЬБАЗАРЫН АЛТЖИН
“СУРЛАГЫН АМЖИЛТ” төрөлд Хэрлэн сум, Тэмүүжин ЦС 12а ангийн сурагч ГОНГОРБААТАРЫН ЦЭНДЖАВ
“БАГИЙН АМЖИЛТ” төрөлд Хэнтий аймаг, Бор-Өндөр сум “БОЛОР ШИГТГЭЭ” АРДЫН БҮЖГИЙН ХАМТЛАГ тодорсон байна.
Оны онцлох хүүхдүүдийн шагналыг аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн бөгөөд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ГБХЗХГ-ын дарга Х.Уртнасан нар гардуулж, баяр хүргэн амжилт хүслээ. Мөн Хан Хэнтий нутгийнхаа нэрийг өндөрт өргөж “БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН” төрөлд УЛСЫН “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр тодорсон Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тэмүүжин цогцолбор сургуулийн 11г ангийн сурагч ХАДБААТАР овогтой САРНАЙ-д халуун баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.