ХЭРЛЭН НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

2022.12.12
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэрлэн нэгдүгээр сургуулийн шинэ барилгад өнөөдөр 22 хүний бүрэлдэхүүнтэй улсын комисс ажиллаж, гадна хөлбөмбөгийн талбай хийх үүрэг даалгавартайгаар байнгын ашиглалтад хүлээн авах шийдвэр гаргалаа. Мөн барилгын хийцлэлийн гүйцэтгэлийн чанарт онц сайн үнэлгээ өгсөн юм.

Монгол Улсын анхны 13 сургуулийн нэг болох 99 жилийн түүхтэй “Алтан гадас одонт” Хэрлэн лаборатори нэгдүгээр сургуулийн шинэ барилга нь 9000 м2 талбайтай, 1500 хүүхдийн суудал, спортын хоёр заал, нэг урлаг заалтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд орон нутагт баригдаж буй сургуулийн хамгийн том барилга юм. Тус сургуулийн зураг төслийг "Нарлаг Хөхий" компани гүйцэтгэж улсын төсвийн 18.03 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2021 оны тавдугаар сарын 28-наас энэ оны арванхоёрдугаар сар хүртэл “Содон номин констракшн”ХХК барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэлээ.