ШУДАРГА ЁС БА АВЛИГА СЭДЭВТ УР ЧАДВАРЫН УРАЛДААНД ТЭМҮҮЖИН ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН БАГШ НАР ТЭРГҮҮЛЛЭЭ

2022.12.09
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан АЗДТГ, БШУГ-тай хамтран сурагчдад авлигын асуудалд шударга ёсны үүднээс шүүн тунгааж эргэцүүлэх чадвар, авлигагүй нийгэм бүтээхэд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэл, хандлагыг төлөвшүүлэхэд багшийн арга зүй, ур чадварыг нээн илрүүлэх зорилготой “Шударга ёс ба авлига” сэдэвт ур чадварын уралдаан зохион байгууллаа.

Тус уралдаанд аймгийн төвийн 4 сургууль, Өмнөдэлгэр сум, Бэрх тосгоны Нийгмийн ухааны 18 багш нар судлагдахууны мэргэжлийн хөгжлийн бүлгээр хамтран ажиллаж, Хан Хэнтий цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагчдад хичээл заасан юм.
Уралдааныг МУ-ын зөвлөх багш П.Эрдэнэцэцэг, МУ-ын зөвлөх багш Б.Энхтуяа, БШУГ-ын ТНУ-ны мэргэжилтэн Ю.Ариунжаргал нар шүүн явуулсан бөгөөд тэргүүн байранд Д.Алтанцоож ахлагчтай Тэмүүжин ЦС-ийн нийгмийн багш нар, дэд байрт Г.Цэгмид ахлагчтай Хан Хэнтий ЦС, Өмнөдэлгэр ЕБС-ийн баруун бүсийн багш нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
Авлига өгөхгүйн тулд бид шилдэг нь байх ёстой
Авлига авахгүйн тулд бид шударга байх ёстой