ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД УХААРАЛ, УЯРАЛ ХАЙРЛАСАН ЖҮЖИГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТОГЛОГДОНО

2022.12.06
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
"Хүүхдийн хөгжил-хамгааллын жил"-ийн хүрээнд аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Призм” драмын дугуйлангийн “Бидний мэдэхгүй түүх” жүжгийг ахлах ангийн сурагчдад зориулан үнэ төлбөргүй толилуулахад бэлэн болоод байна.

Тус жүжгээр дамжуулан төгсөх ангийн сурагчдын хайр дурлал, хоорондын харилцаа, ялгаварлан гадуурхалт, өрсөлдөөний талаар өгүүлэх бөгөөд тэдгээр асуудлыг хэрхэн даван туулж асуудлаа шийдвэрлэж байгаа талаар өгүүлэх юм. Энэхүү жүжигт манай аймгийн авьяаслаг сурагчид тоглож байгаагаараа онцлогтой.
Жүжиг Хан Хэнтий чуулгад 12 сарын 13, 14-ны өдрүүдэд 13,15, 17 цагуудаас тус тус тоглогдоно. Тиймээс та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.