“ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ”-Г АИТХ-ЫН XV ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА

2022.12.05
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 15 дугаар хуралдаанаар “Хэнтий аймгийн хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө”-г хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж баталлаа. Уг менежментийн хөтөлбөр, төлөвлөгөө, тогтоолын төслийг АЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ танилцуулсан юм.

Хэнтий аймгийн хэмжээнд хог хаягдлын менежментийг сайжруулах шаардлагатай байгаа бөгөөд дахин боловсруулсан хог хаягдлын хэмжээ нь нийт хог хаягдлын 0.12 хувь байгаа юм. Уг үзүүлэлтийг дээрх хөтөлбөр, төлөвлөгөөний үр дүнд 45 хувьд хүргэх зорилт тавилаа. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага, бүх нийтийн дунд хог хаягдлын дахин боловсруулалтын талаарх сургалт, нөлөөллийн ажил өрнүүлж, 18 суманд түүхий эд хүлээн авах цэг байгуулан иргэдийг ажлын байртай болгох замаар дахин боловсруулагдах үнэ цэн бүхий хог хаягдлыг Улаанбаатар хот руу нэгдсэн байдлаар нийлүүлэх юм. Ингэснээр зөв зохистой хог хаягдлын менежментийг хэрэгжүүлнэ хэмээн үзэж байна.