Мэдээ мэдээлэл
“ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА
2022.12.05
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 15 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Өнөрцэцэг 2023-2024 онд хэрэгжүүлэх зорилго бүхий “Эрүүл мэнд, боловсролын байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг хурлаар оруулж, хэлэлцэн баталлаа .

Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Өнөрцэцэг “Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутагт дутагдалтай байгаа албан хаагчдийн ажиллах нөхцөлийг сайжруулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх замаар тэднийг тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, идэвх санаачилгатай, ажиллах боломжийг олгохоос гадна өөр аймаг хотоос ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх хөшүүрэг болох юм” гэлээ. Аймгийн хэмжээнд боловсролын 64 байгууллага, эрүүл мэндийн 29 байгууллагад 1705 багш, 448 эмч, сувилагч ажиллаж байна. Боловсролын салбарт 9 мэргэжлийн 47 багш дутагдалтай байгаа бол эрүүл мэндийн салбарт шүд, хавдар, тархвар судлаач, эмгэг судлаач, эмэгтэйчүүд, хүүхдийн мэдрэлийн эмч, сувилагч мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа юм.