АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АРВАНТАВДУГААР ХУРАЛДААНААР 9 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭНЭ

2022.12.05
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Арвантавдугаар хуралдаан эхэллээ. Хуралдаанаар :
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Арвантавдугаар хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар :
1. “Гучин сая мод хөтөлбөр”-ийн 2022 оны тайлан хэлэлцүүлэх тухай /Илтгэгч: Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав/
2. “Хэнтий аймгийн Аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн 2022 оны тайлан хэлэлцүүлэх тухай /Илтгэгч: Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав/
3. Аймгийн 2022 оны жилийн Хөгжлийн төлөвлөгөөний биелэлт /Илтгэгч: АЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ/
4. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны жилийн эцсийн тайлан /Илтгэгч: Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав/
5. Төрийн албан хаагчийн Нийгмийн баталгааг хангах хөтөлбөр батлах тухай / Илтгэгч: АЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Өнөрцэцэг/
6. Аймгийн 2023 оны төсвийн төсөл хэлэлцүүлж батлуулах, /Илтгэгч: СТСХ-ийн дарга С.Нямдаваа/
7. Аймгийн хэмжээнд 2023 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай /Илтгэгч: БОАЖГ-ын дарга Б.Дархантөр/
8. Хэнтий аймгийн хог хаягдлын менежментийн төлөвлөгөө хэлэлцүүлж батлуулах тухай /Илтгэгч: АЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ/
9. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд санал авах тухай /Илтгэгч: АЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ/ зэрэг асуудлууд хэлэлцэнэ.