БҮЖГИЙН СПОРТЫН УАШТ ХЭНТИЙ АЙМАГТ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022.12.03
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монголын бүжгийн спортын холбоо болон "Доминго" клубээс зохион байгуулсан "TEEN DANCE-2022" бүжгийн спортын өсвөр насны, хүүхэд 2 насны улсын аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Хэнтий аймагт анх удаа зохион байгуулагдлаа.
Монголын бүжгийн спортын холбоо болон "Доминго" клубээс зохион байгуулсан "TEEN DANCE-2022" бүжгийн спортын өсвөр насны, хүүхэд 2 насны улсын аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Хэнтий аймагт анх удаа зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Улаанбаатар хот болон таван аймгаас 13 багийн 240 гаруй тамирчин ур чадвараа сорьсон юм. Тэмцээнд оролцогчдоос хамгийн ахмад нь 75 настай тамирчин байгаа бол хамгийн нас залуу нь 3 настай бяцхан тамирчин байлаа.
Уг тэмцээнийг нээж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Хэрлэнчулуун үг хэлсэн юм. Тэрбээр “Хэнтий аймагт бүжгийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа болж байна. Энэ хөөрхөн бяцхан хүүхдүүдийн бүжиглэхийг хараад өхөөрдөж, бахархаж суулаа. Тэднийг бүжгийн спортоор дасгалжуулан бэлтгэж байгаа мөн энэхүү тэмцээнийг зохион байгуулж буй бүжгийн сдортын холбоод болон “Доминго” клубийн хамт олон талархсанаа илэрхийлье. Хан Хэнтий нутгийнхаа удирдлагуудын өмнөөс нийт тамирчдадаа сурлага, урлагийн өндөр амжилтийг хүсэн ерөөе” хэмээн ярилаа.
Шагналт байрын талаар уншигч та бүхэнд эргэн мэдээлэх болно.