ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ АЯНД НЭГДЭЖ БАЙНА

2022.11.30
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Жендерт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11-р сарын 25-наас (Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр) 12-р сарын 10-ны (Олон улсын хүний эрхийн өдөр) хооронд тохиодог бөгөөд 1991 оноос хойш ЖСХ болоод охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон хорт зан үйлийг таслан зогсооход олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, татан оролцуулах зор
Жендерт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11-р сарын 25-наас (Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр) 12-р сарын 10-ны (Олон улсын хүний эрхийн өдөр) хооронд тохиодог бөгөөд 1991 оноос хойш ЖСХ болоод охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон хорт зан үйлийг таслан зогсооход олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, татан оролцуулах зорилготойгоор зохион байгуулж ирсэн. Энэ жил тус аяны 31 жилийн ой тохиож байна.
Энэ удаад Жендерт суурилсан хүчирхийллийн асуудлыг анхаарлын төвд авчрах зорилготойгоор " Нандин бүхнээ хамгаалая, Өөрийгөө гэр бүлээ, орчин тойрноо" гэсэн уриан доор зохион байгуулж байна.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хүн амын сан, НҮБ-ын
төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлагад нэгдэж Монгол Улсад Жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох
үйлсэд хүч нэмэн нэгдэж байна. Хэнтий аймаг ч мөн энэхүү аянд нэгдлээ.