ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ХУРАЛДЛАА

2022.11.29
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Хүүхдийн төлөө зөвлөл цаг үеийн асуудлаар хуралдлаа. Уг хуралд Политехник коллеж болон ерөнхий боловсролын сургуулиудын эрхлэгч оролцож дараах асуудлыг хэлэлцлээ.
Хүүхдийн төлөө зөвлөл цаг үеийн асуудлаар хуралдлаа. Уг хуралд Политехник коллеж болон ерөнхий боловсролын сургуулиудын эрхлэгч оролцож дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд,
- “Хүүхдийн хөгжил-Хамгааллын жил”-ийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, мэдээлэл
- Сургуулийн сурагчдад тулгамдаж буй асуудлын талаарх судалгааны үр дүн, үзүүлэлтүүд
- Цагдаагийн байгууллагаас хүүхдийн гэмт хэрэг зөрчил, тулгамдаж буй асуудал
- “Гайхамшигт хүмүүсийн дуу хоолой” аймгийн хүүхдийн чуулганаас гарсан санал хүсэлт, асуудлууд
- Оны шилдэг хүүхэд тодруулах зэрэг асуудлаар хэлэлцэж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Өнөрцэцэг “Хүүхэд хөгжил хамгааллын жилийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас Хан Хэнтий чуулга болон “Призм” продакшнтай хамтран ЕБС-ийн сурагч нарт архи, тамхины сөрөг нөлөө, хор уршгийн талаарх жүжигчилсэн хоёр тоглолтыг үнэ төлбөргүй толилуулах гэж байгаа бөгөөд ирэх арванхоёрдугаар сард тоглогдоно. Энэ мэт нөлөөллийн ажлуудыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Үүнд ЕБС-ийн багш, сурган хүмүүжүүлэгчдээс санал авна” хэмээн ярилаа.
Мөн энэ үеэр аймгийн Цагдаагийн газраас коллеж, сургуулиудын эрхлэгч нарт мэдэгдэл, санал өглөө. Мэдэгдэлд,
1. Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулахад анхаарч, энэхүү мэдэгдлийг асран хамгаалагч нарт танилцуулан хүүхдүүдтэйгээ ярилцаж, ойлголцох талаар сургалт орох
2. ЕБС-ийн тэр дундаа ахлах ангийн сурагчдаас сэтгэл зүй тогтворгүй анхаарал татахуйц хүүхдүүдийг сэтгэл зүйчтэй тогтмол уулзуулж сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж хэвших
3. Сурагчдад үерхэл, нөхөрлөлийн талаарх ойлголт, зөвлөгөө өгөх, сурч хөгжих, зөв сайхан амьдрах эерэг дадалтай байхыг уриалсан нөлөөллийн ажлыг сургалтын байгууллага бүрт өрнүүлэх
4. Гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болж болзошгүй эцэг эхийн хараа хяналт сул сурагчид болон тэдгээрийн эцэг эх рүү чиглэсэн сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах
5. Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодох нь ямар эрсдэлд хүргэдэг талаарх ч видео контент цацаж, нөлөөллийн ажил зохион байгуулах гэжээ.