IV СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГЫГ ЭНЭ ОНД БАГТААН АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР ТӨЛӨВЛӨН АЖИЛЛАЖ БАЙНА

2022.11.28
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Хэрлэн сумын IV сургуулийн спорт заалны барилга угсралтын ажлын явцтай танилцлаа. Тус барилгын ажлын талбарт 13 ажилтан дотор заслын ажлыг хийж байна.

Хэрлэн сумын IV сургуулийн спорт заалны барилга угсралтын ажлын явцтай танилцлаа. Тус барилгын ажлын талбарт 13 ажилтан дотор заслын ажлыг хийж байна. Энэ сарын 25-ны байдлаар барилгын гадна фасад, хаяавч, гэрэлтүүлгийн ажил дууссан бөгөөд дотор заслын ажлыг гүйцэтгэн энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Уг барилгын ажлын гүйцэтгэгчээр “Оффис констракшн” компани ажиллаж байгаа бөгөөд хүн хүчийг нэмэгдүүлж, шугамын будгийг гүйцээж давхарлах, өндрийн заслын ажилд ХАБЭА-г хангах заавар зөвлөгөө өглөө.