МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙГ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСЭН ДАДАЛ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022.11.24
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Эзэн Богд Чингис хааны мэндэлсэний 860 жилийн ой, "Монгол бахархал"-ын өдөр өнөөдөр тохиож байна.
Эзэн Богд Чингис хааны мэндэлсэний 860 жилийн ой, "Монгол бахархал"-ын өдөр өнөөдөр тохиож байна.
Хэнтийчүүд бидний хувьд “Монгол бахархлын өдөр”-ийг их Эзэн Чингис хааны мэндэлдсэн Дадал суманд зохион байгуулж, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оролцлоо. Уг арга хэмжээний хүрээнд Дэлүүн болдогт тахилын зан үйл үйлдэж, Чингис хааны гэрэлт хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ “Бид энэхүү их хүмүүний төрж өссөн нутгийн гал голомтыг сахин суугаа их хувь заяатай хүмүүс. Тэр ч утгаараа “Монгол бахархлын өдөр”-ийг эзэн хааныхаа төрж өссөн өлгий нутаг Дадал сумандаа тэмдэглэж байна. Дэлхийн улс үндэстэн бүхэн түүх, угсаа гарвалаа аль болох эртнийх болгохыг эрмэлздэг. Үүнээсээ болоод түүхийг зохиох, өөр үндэстний түүхийг өөрт хамаатуулах хандлагууд ч ажиглагддаг. Харин монголчуудын бидний хувьд түүх зохион шаардлага байхгүй. Бид дэлхийн талыг эзэлж явсан Их эзэн чингис хаанаас улбаатай 800 гаруй жилийн мандан бадарч, цэцэглэн хөгжиж байсан түүхэн замналтай улс. Чингис хааныхаа нэрийг чанга хэлэхээс ч айдаг цаг тэртээд хоцорч, Монголчууд бид түүх соёлоороо, өвөг дээдсээрээ, түүхэн дурсгалт газар орноороо бахархан омогших цаг иржээ. Бид эзэн хааныхаа суу алдар, үнэн зөв түүхийг дэлхий дахинд болоод ирээдүйд мэндлэх үр хойчдоо өвлүүлэн үлдээх их үйлсэд манлайлан оролцох учиртай ард түмэн шүү хэмээгээд Монгол бахархлын өдрийн мэндийг хүргэж, Монгол төрийн сүлд хийморь мөнхөд ивээж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэсэн юм.