ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ 70 ОРЧИМ ТӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ КИОСК МАШИНААС АВАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

2022.11.23
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас газрын харилцааны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой цахим машин болох КИОСК-ийг хэрэглээнд нэвтрүүлж Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын байранд байрлууллаа.

Уг цахим машины тусламжтайгаар Egazar.gov.mn цахим хаяг, Egazar аппликэйшнд нэвтрэн газрын харилцааны 70 орчим төрлийн мэдээлэл, лавлагаа, тодорхойлолт зэрэг үйлчилгээг авах боломжтой.
Цаашид нэмэлт хөгжүүлэлт хийж 52 төрлийн өргөдлийг цахимаар, 12 төрлийн мэдээлэл, лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй хэвлэн авах, мөн цахим хүсэлт, өргөдлийнхөө явцыг шалгах, цахим гэрээ, гэрчилгээ үүсгэх, газрын төлбөр шалгах, QR кодоор төлөх зэрэг үйлчилгээ нэмэгдэх аж.