ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХ, НИЙГМИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2022.11.20
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо (МХҮХ)-ноос аймгуудын салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, харааны бэрхшээлтэй хүний эрхийг хангаж, хамгаалах асуудлыг орон нутгийн хөгжлийн бодлого, үйл ажиллагаанд зөв оновчтой тусгах, орон нутгийн засаг захиргаа болон МХҮХ-ны хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр “Эрх, хөгжил, оролцоо” сэдэвт хоёр өдрийн семинар зохион байгуулж байна.

Аймгийн дарга Ц.Чогсомжав “Монгол Улсад 106 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас манай аймагт 2021 оны байдлаар хөгжилийн бэрхшээлтэй 2924 иргэн байна. Үүнээс харааны бэрхшээлтэй 16-55 насны 315 иргэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2022 онд нарийн ногоо, арьсан эдлэл, цагаан идээ, сүү, сүүн бүтээгдэхүүн, хөнгөн блок, оёдол, дугуй засвар зэрэг төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр хөгжлийн бэрхшээлтэй 31 иргэнд 160 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламжид давхардсан тоогоор 1716 иргэн хамрагдаад байна Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн идэвх оролцоо, хөдөлмөр эрхлэх боломж, төрийн үйлчилгээг хүртээмжтэй авах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад бодлогын дэмжлэг үзүүлж, хяналт тавьж ажиллахаар төлөвлөж байна” хэмээн ярилаа.
Уг семинарт аймгийн удирдлагууд болон Орхон, Дархан, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгийн МХҮХ-ны салбар зөвлөлийн удирдлага, төлөөлөгчид, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Өнөрцэцэг нар оролцож байна.