ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОЛОН ГАР УРЛАЛЫН СУРГАЛТУУД АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2022.11.18
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Энэхүү зөвлөгөөнөөр зүүн аймгууд хамтарч хэрхэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж байгаа талаар шат шатны албаны хүмүүс хэлэлцсэн талаар бид өмнө нь мэдээлэлсэн. Харин зөвлөгөөний 2 дах өдөр буюу өнөөдөр Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл, АЗДТГ-тай хамтран Зочлох үйлчилгээний болон Гар урлалын чиглэлийн сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар үйлчилгээний ажилтны харилцаа, хандлага, харилцагчийн үйлчилгээний менежмент, зочлох үйлчилгээний байгууллагын үйлчилгээний стандарт ба чиг хандлага, практик дадлага кэйс ажиллах, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний байгууллагын сошиал маркетинг болон Бэлэг дурсгал-Үндэсний илэрхийлэл, Модон сийлбэрийн үзүүлэх сургалт, Ясан сийлбэрийн үзүүлэх сургалт, Бэлэг дурсгал урлаачдад дизайн технологийн практик зөвлөмж, чөлөөт санал солилцох хүрээнд бүтэн өдөр үргэлжилсэн юм.
Сургалтад аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг амралт, жуулчны бааз, ресторан зоогийн газрын 50 гаруй ажилтан, албан хаагч, бэлэг дурсгал, эсгий урлал, гоёл чимэглэлийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг 20 орчим иргэд, ААН-үүд хамрагдлаа.