ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМЖ, ТАЛБАЙД 73 ШИРХЭГ ГЭРЭЛТҮҮЛЭГ СУУРИЛУУЛЛАА

2022.11.14
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, аймгийн төвийн өнгө үзэмж, гэрэл гэгээг нэмэгдүүлэх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын гудамж, талбайд 73 ширхэг гэрэлтүүлэг суурилууллаа. Тодруулбал, - Хэрлэн I баг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ард талд хоёр гудамжинд 19 ширхэг - Сариг IV баг, Политехник коллежийн зүүн талын гэр хороолол, Тариаланчдын
Иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, аймгийн төвийн өнгө үзэмж, гэрэл гэгээг нэмэгдүүлэх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын гудамж, талбайд 73 ширхэг гэрэлтүүлэг суурилууллаа.
Тодруулбал,
- Хэрлэн I баг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ард талд хоёр гудамжинд 19 ширхэг
- Сариг IV баг, Политехник коллежийн зүүн талын гэр хороолол, Тариаланчдын гудамжинд дөрвөн эгнээ гудамжинд 22 ширхэг
- Өндөрхаан V баг, Дулааны 20 дугаар гудамжнаас хойш дөрвөн эгнээ гудамжинд 32 ширхэг гэрэлтүүлэг суурилуулсан. Эдгээр гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг “Өндөрхаан” хот тохижилтын газар хариуцаж байна.