БАТШИРЭЭТ СУМЫН ОНОН ГОЛЫН 209 МЕТР ТӨМӨР БЕТОН ГҮҮРНИЙ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

2022.11.09
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Батширээт сумын төвөөс зүүн хойш гурван километрт Онон гол дээрх 209 метр төмөр бетон гүүрний барилга угсралтын ажил бүрэн дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээлээ. Энэ гүүр нь Ононгийн заставын хилчид болон жуулчдын гол зам болдгоос гадна тус голын хойно нутагладаг 60 орчим малчин өрх 100 гаруй иргэн зорчдог билээ.

Онон гол нь Батширээт сумын нутгаар 160 орчим километр газарт урсан өнгөрдөг бөгөөд хуучин модон гүүр нь шар усны үер болон цөн түрэлтэд эвдэрч Онон голын хойд талд амьдардаг хүмүүс сумын төвөөс тусгаарлагдаад байсан юм. Ийнхүү 209 метр урт төмөр бетон гүүр ашиглалтад орсноор иргэд, жуулчид саадгүй зорчих боломжтой боллоо.
Уг гүүрний барилга угсралтын ажлыг улсын төсвийн 6.3 тэрбум төгрөгөөр “Тэргүүн саруул зам” компани гүйцэтгэлээ.