СТАДИОНЫ ЯВГАН ЗАМЫН ХАВТАН СУУЛГАЛТ, ГУЛСУУРЫН ТАЛБАЙН ШОРООН ОВООЛГЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

2022.11.08
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажлын суурийн цутгалт болон буцаан булалт, талбайн модон материалуудыг буулган хураах ажил дуусаад байна. Одоогийн байдлаар гадна тохижилтын ажлын хүрээнд стадионы баруун, зүүн хаалга талын явган замын хавтан суулгалт, гулсуурын талбайн шороон овоолгын ажил хийгдэж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дөрвөн талд 574 автомашины зогсоол барих ажлын тэгшилгээ хийгдсэн бол сурын талбайн хойд талын зогсоолын бродюр хийгдээд байна. Харин асфальтийн ажлыг урин ормогц хийх төлөвлөгөөтэй байгаа юм. Мөн үзэсгэлэнгийн талбайн тохижилт болон гэрийн суурийн хөрс хуулалт, сур харвааны талбай, асар саравчны суурийн ажил, А блокын металл каркас угсралтын ажил тус тус дууссан бөгөөд Б, Б блокын аяган суурийн ажил хийгдээд байна.