СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2022.11.08
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Сумдын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2022.11.07) аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд боллоо.
Сумдын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2022.11.07) аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд боллоо. Зөвлөгөөнд аймгийн удирдлагууд, хэлтсийн дарга нар болон сум, тосгодын захирагч, Засаг дарга нар оролцож 2023 оны төсвийн танилцуулга, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, тоон гарын үсэг, “Хүүхдийн хөгжил-Хамгаалал”-ын жилийн тайланд анхаарах асуудал зэрэг асуудлаар хэлэлцлээ.
Мөн жилийн эцсийн тайлан мэдээ гарах хугацаа болсон тул сумдын Засаг дарга нарыг тайлан мэдээгээ цаг хугацаанд нь ирүүлэхийг аймгийн удирдлагын зүгээс анхаарууллаа.