БАЯНМӨНХ СУМЫН ГЭР ХОРООЛЛЫН ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

2022.11.07
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Энэхүү байгууламж нь Баянмөнх сумын аж ахуйн нэгж, айл өрхөөс гарах ахуйн бохир усыг хүлээн авч цэвэрлэх бөгөөд хоногт 50,0 м3 усыг цэвэршүүлэх хүчин чадалтай.
Энэхүү байгууламж нь Баянмөнх сумын аж ахуйн нэгж, айл өрхөөс гарах ахуйн бохир усыг хүлээн авч цэвэрлэх бөгөөд хоногт 50,0 м3 усыг цэвэршүүлэх хүчин чадалтай.
Тус ажлыг “Хангайн илч дулаан" ХХК 1,42 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр өнгөрсөн оны 7 дугаар сараас эхлэн гүйцэтгэж ийнхүү ашиглалтад орууллаа.
Бохир усыг цэвэрлэх цэвэрлэгээний үндсэн аргад биологийн аргыг сонгосон ба энэ нь ашиглалтын зардал багатай, тогтвортойгоор ажиллах давуу талтай, цэвэрлэгээний үр дүн өндөртэй гэдгийг захиалагчийн хяналт тавьж ажилласан ГХБХБГ-аас мэдээлжээ.