“АЮУЛГҮЙ, ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ХОТ-2030” САНААЧИЛГАД НЭГДЭЖ, БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

2022.11.07
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Дэлхийн хотуудын гамшигтай тэмцэх чадавхыг бий болгох, бэхжүүлэх зорилгоор НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгыг Монгол Улсад хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Уг санаачилгад аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нэгдэж, өнгөрсөн мягмар гарагт батламжаа гардан авлаа.

Тус санаачилгын эхний үе шатанд дэлхийн 4300 гаруй хот нэгдэж, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны туршлага, ололт амжилтаа хуваалцан, цаашид гамшгийн улмаас учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, гамшгийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлсэн.
Харин хоёрдугаар үе шатны нээлтийн ажиллагаа өнгөрсөн аравдугаар сарын 28-ны өдөр цахим хэлбэрээр 117 орны 1100 гаруй төлөөлөгчтэйгөөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд НҮБ-ын гишүүн орны хувьд тус санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, дэлхийн бусад хотуудыг энэ санаачилгад нэгдэн орохыг уриалсан юм.