СУРЫН ТАЛБАЙН ГАДНА ТОХИЖИЛТЫН ХҮРЭЭНД ГҮЙЦЭТГЭЖ БУЙ ҮЗЭГЧДИЙН СУУДЛЫН ТӨМӨР КАРКАЗ ЗАНГИДАХ АЖИЛ 75 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

2022.11.03
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй аймгийн удирдлагууд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын багц ажлуудын нэг болох сурын талбайн гадна тохижилтын ажлын явцтай танилцлаа.

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй аймгийн удирдлагууд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын багц ажлуудын нэг болох сурын талбайн гадна тохижилтын ажлын явцтай танилцлаа. Тус ажлыг “Идэр Ширэгү” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд “A, B, B” гэсэн гурван блок үзэгчдийн суудал бүхий асар, мөн сур харвааны талбай, стадионыг тойрсон явган хүний зам зэрэг ажлыг хийж байгаа юм. Одоогийн байдлаар А, B блокны суурийн ажлыг бүрэн дуусгаад байгаа бөгөөд төмөр карказ зангидах ажлыг гүйцэтгэж байна. Энэ талаар “Идэр Ширэгү” компанийн инженер Ч.Буянтогтох “А блокны төмөр карказ зангидах ажил 75 хувьтай явагдаж байна. Үзэгчдийн суудал, саравчны суурийн ажил буюу 1.5 метр гүн бетон багана суурилуулах ажил бүрэн дууссан. Харин сур харваачдын талбайн бетон цутгалт, суурийн ажлыг дулаан ормогц хийж эхэлнэ. Хагарч цуурахгүй байлгах тухайд бид сайн анхаарч байгаа. Стадионыг тойрсон явган хүний зам барилгын ажил 50 хувьтай явагдаж байна. Элс хайрга дэвсдэг учраас цаг агаарын нөхцөл байдлаас хамааран дулаан ортол завсарлахаар болсон” хэмээн ярилаа.