ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН “ТЭГШ ЭРХ” ЧУУЛГАНЫ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022.11.03
Бид хан хэнтийнхэн Аймгийн Засаг даргын Тамгын газар
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Тэгш эрх” чуулган 10 сарын 28, 29-ны өдрүүдэд Чингис хотод зохион байгуулагдсан бөгөөд хөтөлбөрийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулан сургалт зөвлөгөөн зохион байгууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Тэгш эрх” чуулган 10 сарын 28, 29-ны өдрүүдэд Чингис хотод зохион байгуулагдсан бөгөөд хөтөлбөрийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулан сургалт зөвлөгөөн зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр Монголын тусгай олимпын хороо /МТОХ/ болон Монголын Аутизмын холбооны /МАХ/ удирдах ажилтнууд мөн ХХҮГ, НДХ, Насан туршийн боловсролын төвийн албан хаагчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн сургалтуудыг зохион байгуулж тэдний санал хүсэлтийг сонсон хүлээн авч, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцүүлэг хийсэн юм. Дээрх сургалт хэлэлцүүлэгт 18 сум, 3 тосгоноос ирсэн 110 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдлаа.
ИРГЭН БҮР ТЭГШ ЭРХТЭЙ