ИРГЭДИЙН ШУДАРГА ШҮҮХ ТББ-ААС "ҮНДСЭН ХУУЛИЙН ДУГУЙЛАН" ТӨСЛИЙГ ХЭНТИЙ АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2022.11.01
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр (2022.11.01) "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай уулзалт хийлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 100 жилийн түүхт ойн баярын хүрээнд Үндсэн хуулийг сурталчилан таниулах үйл ажиллагааг зохион байгуулах, төр болон олон нийтийн байгууллагын хамтын ажиллагааг өрнүүлэх зорилго бүхий санамж бичигт гарын үсэг зурав. Уг санамж бичгийн хүчинтэй хугац
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр (2022.11.01) "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай уулзалт хийлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 100 жилийн түүхт ойн баярын хүрээнд Үндсэн хуулийг сурталчилан таниулах үйл ажиллагааг зохион байгуулах, төр болон олон нийтийн байгууллагын хамтын ажиллагааг өрнүүлэх зорилго бүхий санамж бичигт гарын үсэг зурав. Уг санамж бичгийн хүчинтэй хугацаа хоёр жил бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас Үндсэн хуулийн түүх түүний хэрэгжилт, арга зүй зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж, төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, иргэний хяналт бүхий төрийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр ажиллах юм. Мөн Иргэдийн шударга шүүх ТББ-аас "Үндсэн хуулийн дугуйлан" төслийг манай аймагт хэрэгжүүлнэ.