Мэдээ мэдээлэл
ДАЛАНЖАРГАЛАН БОР-ӨНДӨР ЧИГЛЭЛИЙН 50 КМ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО
2022.10.30
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Сумдын мэдээ
Хэнтий аймагт түүхэн аялал жуучлал хөгжүүлэх ажлын хүрээнд Замын Үүд-Даланжаргалан-Бор-Өндөр-Өндөрхаан-Ульхан чиглэлийн авто замуудын нэг болох Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын нээлт 2022.10.29-ний өдөр болж өндөрлөлөө.

Нээлтэнд УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Тогтохбаяр, Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Даланжаргалан сумын Засаг дарга Д.Бэхбат, Билэг зам ХХК-ийн ерөнхий захирал Ч.Батбилэг, мөн Бор-Өндөр сумын Засаг дарга П.Чинбат, ЗДТГ-ын дарга З.Ууганжаргал, УБҮ-ийн захирал Б.Магсаржав, албан байгууллагын дарга эрхлэгч нар, багийн Засаг дарга нар арга хэмжээнд оролцож, хатуу хучилттай замыг хүлээн авлаа.