ЗҮҮН БҮСИЙН ОРОС ХЭЛНИЙ ОЛИМПИАД 3 ДАХ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2022.10.28
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Орос Монголын найрамдлын өдрүүд болон ОХУ-д Монголд оюутнууд сурч эхэлсний 100 жилийн ой, Орост сургууль төгсөгчдийн холбоо байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зүүн бүсийн орос хэлний олимпиад Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулагдаж байна.
Орос Монголын найрамдлын өдрүүд болон ОХУ-д Монголд оюутнууд сурч эхэлсний 100 жилийн ой, Орост сургууль төгсөгчдийн холбоо байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зүүн бүсийн орос хэлний олимпиад Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулагдаж байна.
3 дах удаагаа зохион байгуулагдаж буй тус олимпиадад Дорнод Сүхбаатар Хэнтий аймгийн 12 дугаар ангийн 10 сурагч, 12 багш оролцох бөгөөд хэл соёлын арга хэмжээний дуу, шүлгийн уралдаанд 8-12 дугаар ангийн 29 хүүхэд өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна.
Энэхүү арга хэмжээг ОХУ-ын эдийн засгийн их сургуулийн 2006 оны тэргүүний багш нар шүүж явуулах бөгөөд шалгарсан багш сурагчид ОХУ-д 2 жил үнэ төлбөргүй сурах эрхийн бичгээр шагнуулна.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа албаны хүмүүс өнөөдөр Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, НБХ-ийн дарга Д.Өнөрцэцэг нартай уулзаж санал бодлоо солилцлоо. Тэрээр улс орны байдал хүнд хэцүү болж, зарим улс орнууд хилийн хориг тавьж байгаа энэ үед энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаад талархал илэрхийлж цаашид ОХУ-д шаардлагатай мэргэжлээр оюутан залуучуудыг сургах боломж байгаа талаар танилцууллаа. Харин аймгийн удирдлагуудын зүгээс өмнөх жилүүдэд зохион байгуулагдсан энэхүү олимпиадад шалгарсан 18 сурагч ОХУ-д суралцаж төгссөн. Мөн Чита мужийн тэтгэлгээр 10 хүүхэд суралцаж төгссөн зэрэг ОХУ-тай боловсролын салбарт амжилттай хамтран ажиллаж байгаагаа дурдаад цаашид ч хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ илэрхийлсэн юм.