Мэдээ мэдээлэл
ОЮУНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТЭГШ ОРОЛЦООГ ХАНГАХАД ХАМТАРЧ АЖИЛЛАНА
2022.10.28
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Тэгш эрх” чуулганы хүрээнд ХБИ-ийн дунд спортын тэмцээн уралдаан, сургалт зөвлөгөөнийг Чингис хотод зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд сургагч багшаа уригдан ирсэн Монголын тусгай Олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг болон Дауны холбоо, Аутизмын холбооны төлөөллүүд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай уулзаж санал солилцлоо.

Уулзалтаар 2023 онд Герман улсын Берлин хотод зохион байгуулагдах Тусгай Олимпод Хэнтий аймгаас Жудо бөхийн эмэгтэй төрөлд 15-аас дээш насны 1 иргэнийг оролцуулах квот өгсөн талаар танилцуулсан бөгөөд аймгийн Засаг даргын зүгээс бэлтгэл сургуулилт, тэмцээний зардалд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Тусгай Олимп нь спортын уралдаан, тэмцээнээр дамжуулж оюуны бэрхшээлтэй хүмүүсийг хөгжүүлэх, урам дэм өгөх, бие бялдрыг эрүүлжүүлэх, тэднийг бидний адил тэгш эрхтэй иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах зорилготой дэлхийн 170 гаруй улсын гишүүнчлэлтэй дэлхийд 5 сая гаруй тамирчинтай Олон улсын байгууллага юм.
Монголын Тусгай Олимпын Хороо (МТОХ) нь 2013 онд үүсгэн байгуулагдаж, Олон улсын Тусгай Олимпын хөдөлгөөнд нэгдэн орсон. Энэ хугацаанд нийт 2000 гаруй тамирчин, 80 дасгалжуулагч багш, 300 орчим сайн дурын ажилтан, эмч мэргэжилтэн, 1500 гаруй эцэг эхийн төлөөллийг эгнээндээ багтаан үйл ажиллагаагаа явуулж байна.
Тиймээс Монголын тусгай Олимпын хороотой Хэнтий аймаг хамтын ажиллагааны гэрээ байгуулж оюуны бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд эрх тэгш оролцоход нь хамтран ажиллахаар болсон юм.