ШИНЭ САНАА, ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ЭЗЭД 10 САЯ ТӨГРӨГНИЙ ДЭМЖЛЭГ АВЛАА

2022.10.28
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
ХХҮГ-аас зохион байгуулдаг Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн Шилдэг “Старт ап” баг шалгаруулах арга хэмжээнд 17 баг өрсөлджээ.
ХХҮГ-аас зохион байгуулдаг Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн Шилдэг “Старт ап” баг шалгаруулах арга хэмжээнд 17 баг өрсөлджээ.
Үүнээс шинэ санаа, шинэлэг бүтээлээрээ 4 баг тунан үлдэж шүүгчид болон бусад оролцогчдынхоо өмнө төслөө нээлттэй танилцуулснаар нийлбэр оноогоор Бор-Өндөр сумын О.Ганцоож ахлагчтай “Монголд үйлдвэрлэв” баг шилдгээр шалгарч эргэн төлөгдөх нөхцөлгүй 10 сая төгрөгийн эзэд боллоо.
Мөн аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав орон нутагтаа үйл ажиллагаа явуулах, ажлын байрыг нэмэгдүүлэхээр санаачлан ажиллаж буй залуустаа дэмжлэг болох үүднээс хүчтэй өрсөлдөөн үзүүлж 2 дугаар байранд шалгарсан Э.Отгон-Эрдэнэ ахлагчтай “Цогц үйлчилгээ” багийн хамт олонд 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор болж батламжийг гардууллаа.
Даршрамд дурдахад Монгол үйлдвэрлэв багийнхан бэлэг дурсгалын зүйлийг мэдээллийн технологитой холбож аймгийн брэнд бүтээгдэхүүн бий болгохоор зорин ажиллаж байгаа бөгөөд тэдний үйлдвэрлэсэн модон аяганы эргэн тойронд байрлах 9 гайхамшгийг гар утасны камераараа уншуулахад танилцуулга нь дуу хоолойгоор явдгаараа онцлог шинэлэг байж чадсан юм. Тиймээс ирэх жил болох 100 жилийн ойн баяр наадмын бэлэг дурсгалд оруулах боломжтой гэдгийг аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ дурдаад илүү хөгжүүлж, 100 жилийн утга санаа агуулсан бүтээл хийхийг санал болголоо.
Харин Цогц үйлчилгээ багийнхан барилгын болон тавилга, сан, гагнуур, мужаан, дотор, гадна засал, буйдан засварын үйлчилгээг цогцоор нь нэг дороос үзүүлэхээр, дундын үйлдвэртэй болох зорилготойгоор үйл ажиллагаа эхлүүлээд явж байгаа аж. Манай аймгийн хувьд энэ төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжгүй байдаг нь иргэд хаана хэнд хандахаа мэдэхгүй цаг хугацаа алдах явдлууд цөөнгүй байдаг. Тиймээс энэ төрлийн үйлчилгээнүүд нэг дор цогцолсноор иргэдэд илүү хүртээмжтэй, хялбар болох нь ээ.
Сүүлийн шалгаруулалтад оролцсон 4 залуусын төслийг бид тун удахгүй нэвтрүүлэг болгон хүргэнэ.
Шалгарсан багууддаа болон нийт оролцсон залуустаа амжилт хүсье.