ХЭНТИЙ ОРОН СУУЦ ЭНЭ ОНЫ IV УЛИРАЛД АШИГЛАЛТАД ОРНО

2022.10.27
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн удирдлагуудын зүгээс орон сууцны үнийг тогтвортой байлгах зорилгоор Хэрлэн сумын 3-р багт “Шинэ Өндөрхаан” хороололд 5 блок 170 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Тус ажлын явцтай өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар танилцлаа.

Тус байршилд баригдаж буй 5 блок барилгын нэгийг нь буюу 30 айлын орон сууцыг “Хэнтий орон сууц” ОНӨААТҮГазрын захиалгаар, орон нутгийн хөрөнгөөр “Алсын солонго” ХХКомпани гүйцэтгэж байгаа бөгөөд барилга угсралтын ажил 90 хувьтай, 2022 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус орон сууцны 1 м.кв нь 1,8 сая төгрөг бөгөөд захиалгаа авч бүрэн дуусжээ.
Бусад 4 блок барилгын хувьд хувийн хэвшлийн хөрөнгөөр баригдаж байгаа хэдий ч төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зах зээлийн үнээс хямд борлуулахаар гэрээ байгуулан ажиллаж байна.