"ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ - МАЛ АЖ АХУЙ" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧ МАЛЧДАА ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2022.10.26
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” сэдэвт үндэсний чуулганд оролцогч Хэнтий аймгийн малчдыг УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүдийн нэгдсэн ажлын алба, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнийн хамт хүлээн авч уулзаж, тэдэнд УИХ-ын үйл ажиллагаа, Засгийн г
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” сэдэвт үндэсний чуулганд оролцогч Хэнтий аймгийн малчдыг УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүдийн нэгдсэн ажлын алба, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнийн хамт хүлээн авч уулзаж, тэдэнд УИХ-ын үйл ажиллагаа, Засгийн газрын онцлог ажил, аймгийн төсөв, тойрогтоо хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа.
Үндэсний чуулганд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Энх-Амгалан, Мал эмнэлгийн газрын дарга Н.Анхбаяр, ХХААГ-ын Мал үржлийн албаны дарга Г.Гантөмөр, МУ-ын Гавьяат малчин, аймгийн алдарт уяач Балжирын Гантуяа тэргүүтэй 22 малчны хамт оролцсон юм. “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчин”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй”, “Малчдын нийгмийн хамгаалал”, “Мал амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх цогц арга хэмжээ”, “Мал аж ахуйн ирээдүй”, “Мал аж ахуйн салбарын хүний нөөц”, “Хувийн мал эмнэлгийн өнөөгийн байдал”, “Арьс шир, мах, сүү бэлтгэх, боловсруулах, нийлүүлэхэд тулгамдаж буй асуудал” зэрэг цогц сэдвээр 21 аймгийн төлөөлөл 500 гаруй малчид хэлэлцсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат 10 дугаар сарын 21-ний өдөр УИХ-ын даргад малчид, иргэдийнхээ санал хүсэлтийг үндэслэн УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт Малын махны экспорт, түүхий эдийн боловсруулалт, халдварт өвчний талаар УИХ-ын Хяналт шалгалтын түр хороо байгуулахаар тогтоолын төсөл өргөн бариад байгаа билээ.