АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2022.10.26
Бид хан хэнтийнхэн Аймгийн Засаг даргын Тамгын газар Сумдын мэдээ
аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт болон цаг үеийн асуудлаар агентлагийн дарга нарын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр Эрүүл мэндийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хариуцсан заалтын биелэлтийг заалт тус бүрээр танилц
аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт болон цаг үеийн асуудлаар агентлагийн дарга нарын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр Эрүүл мэндийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хариуцсан заалтын биелэлтийг заалт тус бүрээр танилцуулснаас гадна Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төрхүү Тоон гарын үсгийн талаарх мэдээлэл, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа Портал системийн нэвтрүүлэлт, цахимжуулалттай холбоотой мэдээлэл тус тус хийсэн юм.
Төгсгөлд нь аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав дараах үүрэг чиглэлийг өглөө.
1. АЗДҮАХ-ийн биелэлтийг 12 дугаар сарын эхний 7 хоногт АИТХ-д тайлагнахтай холбогдуулах бүх агентлагууд 11 дүгээр сарын 7-ны дотор тайланг гаргаж ирүүлэх, биелэлтээ агентлагийн дарга нар танилцуулахад бэлдэх. Тайлан мэдээгээ товч тодорхой үр дүнд суурилсан байдлаар тайлагнах
2. Тоон гарын үсгийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах, төрийн албан хаагчид, түүний гэр бүлийнхэн тоон гарын үсэгтэй болохыг уриалах зэрэг чиглэл өгсөн юм.