ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ГАЗАР ШОРООНЫ АЖЛУУД ДУУСАХ ШАТАНДАА ЯВЖ БАЙНА

2022.10.25
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баярын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын томоохон ажлуудын нэг нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажил юм. Тэгвэл аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын зүгээс энэхүү ажилд өндөр ач холбогдол өгч, ажлын явц гүйцэтгэлтэй тогтмол танилцаж байна.
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баярын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын томоохон ажлуудын нэг нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажил юм. Тэгвэл аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын зүгээс энэхүү ажилд өндөр ач холбогдол өгч, ажлын явц гүйцэтгэлтэй тогтмол танилцаж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажлыг “Хангайн илч дулаан” ХХК, стадионы гадна явган хүний зам, сурын талбайн засвар, овоолгын ажил, ногоон байгууламж, замын ажил зэргийг “Харгуй”, Хэнтий ус, “Өндөрхаан хот тохижилт” ОНТҮГ, “Идэр Ширэгү” зэрэг компаниуд дараах багц ажлыг хийж гүйцэтгэж байна. Үүнд:
• Ногоон байгууламж: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талын ногоон байгууламжийг АЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар хариуцан гүйцэтгүүлж байгаа бөгөөд өнгөрсөн өдрүүдэд хашаажуулж, төрийн албан хаагчид 5000 ширхэг шар хуайс мод тарьсан.
• Сурын талбайн засвар, стадионы гаднах явган хүний зам: Сур харваан талбай, асар саравчны ажлын суурийн бетоны ажил дууссан дүүргэлтийн ажил эхэлж байна. Стадионы гаднах явган хүний замын ажлууд хийгдэж байна.
• Автомашины зогсоол: Стадионы 4 талд нийт 574 автомашины зогсоол хийхээр төлөвлөсөн. Үүнээс газар шорооны ажлууд бүрэн дууссан.
• Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засвар: “Хангайн илч дулаан” ХХК-ий хувьд стадионы эргэн тойронд 100 гаруй баганан суурийн бетоныг бүрэн цутгаж, булалтын ажлыг гүйцэтгэж байна. Металл карказан дээврийн захиалгаа өгсөн, энэ 7 хоногт материалаа ирмэгч саравчны ажлаа хийнэ. Дараа нь суудлуудаа суурлиулснаар тус компаний ажил дуусна. Эдгээр ажлуудыг 3 дугаар сард багтаан дуусгахаар төлөвлөжээ. Мөн стадионоос гарсан хуучин суудлуудын банз, дан нурууны банзыг хурааж ахин ашиглах боломжтой эсэхээр нь ялгаж байна.
• Мөсөн гулгуурын талбай, овоолгын ажил: Стадионы зүүн талд байрлах мөсөн гулсуурын талбайн шороон овоолго дуусч цэгцлэх ойр орчмын тэгшилгээ хийгдэж байна.
• Үзэсгэлэнгийн талбай: Үзэсгэлэнгийн талбайн шороог тэгшилж байна.
Уг ажлын зөвлөх инженерээр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Хяналтын инженер, Монгол Улсын зөвлөх инженер Н.Ганболд ажиллаж байгаа.