ЕБС-ИЙН СУРАГЧДЫГ “ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

2022.10.25
Бид хан хэнтийнхэн Аймгийн Засаг даргын Тамгын газар Сумдын мэдээ
Сонгуулийн хууль тогтоомжийг олон нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сургалт, судалгаа явуулах, сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах үүргээ хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос 21 аймаг тус бүрт сургагч багш бэлтгэсэн.
Сонгуулийн хууль тогтоомжийг олон нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сургалт, судалгаа явуулах, сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах үүргээ хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос 21 аймаг тус бүрт сургагч багш бэлтгэсэн. Манай аймгаас АЗДТГ-ын мэргэжилтэн Ш.Эрдэнэжаргал, Г.Пүрэвбаатар нар сургагч багшаар бэлтгэгдсэн юм. Энэ хүрээнд Ерөнхий боловсролын төвийн дөрвөн сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагч, Политехник коллежийн оюутан, залуусыг энэ сарын 19, 20-нд “Хариуцлагатай сонгогч” сэдэвт сургалтад хамрууллаа.
Сургалт гурван үндсэн модулийн хүрээнд явагдсан бөгөөд “Сонгууль ба Сонгох, сонгогдох эрх”, “Сонгуулийн үйл явцыг ойлгох нь”, “Хариуцлагатай сонгогч байх нь” гэсэн сэдвийн хүрээнд хочр өдөр үргэлжлэв.
Уг сургалтыг "Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Бүгд Найрамдах Солонгос улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA) хамтран 21 аймагт зохион байгуулж буй.