ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2022.10.25
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор аймгийн Засаг дарга болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр (2022.10.17) тус хөтөлбөрийн газрын захирал Д.Батболдтой уулзан хамтын ажиллагааны чиглэл, талуудын үүрэг хариуцлагын талаар хэлэлцлээ. Тус санамж бичиг 2022 оны аравдугаар сарын 17-ноос 2025 оны аравдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд усан сан бүхий газрыг хамгаалах, гол мөрний урсац бүрэлдэх урсац бүрэлдэх эх бүхий газрууд болон голын сав газруудад тогтвортой менежмент хэрэгжүүлэх, байгалийн тодорхой нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчны эсрэг үйл ажиллагаа, хэрэг зөрчлийг бууруулахад талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эл салбарт шаардлагатай мэргэжил арга зүй, санхүү техникийн дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.