Мэдээ мэдээлэл
БНСУ-ЫН ДАНЖИН ХОТЫН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2022.10.16
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын Тамгын газар
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун нар өнөөдөр (2022.10.14) БНСУ-ын Данжин хотын удирдлагуудтай уулзалт хийж, ажиллах хүчин илгээх хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Уг уулзалтаар хоёр талын хүлээх үүрэг, хариуцлагын талаар хэлэлцсэн юм. Тодруулбал, Данжин хотод 1-6, 7-12 дугаар саруудад ажиллах боломжтой 30-45 насны иргэдийг сонгон шалгаруу
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун нар өнөөдөр (2022.10.14) БНСУ-ын Данжин хотын удирдлагуудтай уулзалт хийж, ажиллах хүчин илгээх хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Уг уулзалтаар хоёр талын хүлээх үүрэг, хариуцлагын талаар хэлэлцсэн юм. Тодруулбал, Данжин хотод 1-6, 7-12 дугаар саруудад ажиллах боломжтой 30-45 насны иргэдийг сонгон шалгаруулж, хөдөлмөрийн гэрээ байгуулан илгээх бөгөөд Солонгос Улсад очсоны дараа ажил олгогчийн зүгээс ажлын нөхцөлийн талаар сургалт, мэдээлэл олгох юм. Хөдөлмөрийн гэрээ дууссан, хууль бусаар оршин суусан тохиолдолд Хэнтий аймгийн зүгээс нутаг буцах тухайд батлан даана. Харин ажлын нөхцөл болон хүний эрхийг хамгаалах тухайд Данжин хот анхаарч ажиллах юм.