БНЧУ-ЫН ЭЛЧИН САЙД ЯН ВЫТОПИЛ ТЭРГҮҮТЭЙ ТУС УЛСЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХЭНТИЙ АЙМАГТ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

2022.10.16
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Бүгд Найрамдах Чех Улс (БНЧУ)-ын Элчин сайд Ян Вытопил, Чехийн Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Радек Якубскый тэргүүтэй тус улсын бизнесийн төлөөлөгчид Хэнтий аймагт айлчлал хийлээ.
Бүгд Найрамдах Чех Улс (БНЧУ)-ын Элчин сайд Ян Вытопил, Чехийн Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Радек Якубскый тэргүүтэй тус улсын бизнесийн төлөөлөгчид Хэнтий аймагт айлчлал хийлээ.
Энэ хүрээнд Эзэнт Гүрэн рестораны Хурлын танхимд өнөөдөр 09:00 цагаас аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Чех Улс болон Хэнтий аймгийн бизнес эрхлэгч хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, цаашид хамтран ажиллах талаар санал солилцох зорилгоор зохион байгуулсан уг уулзалтыг нээж аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав үг хэлсэн юм.
Чех Улсаас олон улс хоорондын тээвэр хийдэг “Эгт экспрэсс ЦЗ” компани, барилгын зураг төсөл, архитекторын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ателиер цунами” ХХК, ажиллах хүчин зуучлах үйлчилгээ явуулдаг “Оспро продакшн” ХХК, хайгуулын технологийн тэргүүлэгч компани болох “Эра” ХК зэрэг 10 орчим компанийн төлөөлөгч үйл ажиллагаагаа танилцуулсан бөгөөд дараах холбоосоор дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Үүнд,
1. https://komora.cz/en/ - БНЧУ-ын Худалдаа, Эдийн засгийн танхим
2. http://www.atsunami.cz/Atelier-Tsunami-uvod.html - “Ателиер цунами” ХХК
3. https://ospro.cz/ - “Оспро продакшн” ХХК
4. https://www.egap.cz/ - “ЭГАП” ХХК
5. https://infram.cz/ - “Инфрам” ХК
6. https://www.era.aero/en - “Эра” ХК
7. https://www.skodagroup.com/ - “Шкода Транспортэйшн” ХК
8. https://www.schp.cz/ - БНЧУ-ын Химийн үйлдвэрийн холбоо