ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЧИНГИС ХОТЫН ХОЙД ҮЕРИЙН ДАЛАНГ ДАГУУЛАН 1,5 КМ ЗУРВАСТ МОД ТАРИЛАА

2022.10.16
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
“Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ний хүрээнд Хэрлэн сумаас гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор хотын хойд хэсэг буюу үерийн даланг дагуулан 1,5 км зурваст 3000 ширхэг улиасыг тариалах ажлыг зохион байгууж байна.

Энэ ажлын хүрээнд ДЗМУОБ-ын санхүүжилтээр ногоон зурвасын хашааны материалын зардлыг шийдэж, аймгийн ШШГГ-ын хамт олны хүчээр хашааг барьж, аймгийн Засаг даргын дэмжлэгээр 3000 улиасны суулгацыг авч, Хэрлэн сумын төрийн алба хаагчид нэгдэн ийнхүү тариалж байна.
Энэхүү ногоон зурвас байгуулагдсанаар хотын агаарын чанарт эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ, хавар намрын цагт хамхуул хийсэж ирж, гал түймрийн аюул учрах гамшгийн эрсдэлийг бууруулж байгаа юм.
Хэрлэн сум энэ намрын мод тариалалтаар 10 000 мод тарихаар төлөвлөн ажиллаж байна.