ЧИНГИС ХОТЫН ОРОН СУУЦ ГУДАМЖУУДАД ГЭРЛЭН ЧИМЭГЛЭЛ ХИЙЖ БАЙНА

2022.10.16
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэрлэн сум Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг угтан 2022 онд Чингис хотын гудамж, орон сууц, авто зам, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн өнгө үзэмжийг нэмэх гэрлэн чимэглэлийн 4 багц ажлыг гүйцэтгэж байна.
Хэрлэн сум Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг угтан 2022 онд Чингис хотын гудамж, орон сууц, авто зам, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн өнгө үзэмжийг нэмэх гэрлэн чимэглэлийн 4 багц ажлыг гүйцэтгэж байна.
Үүний хүрээнд өнөөдөр орон сууцны пассадны гэрлэн чимэглэлийн ажлыг дуусгаж хүлээн авлаа. "Сайжрах шилтгээн" ХХК Орон нутгийн хөгжлийн сангийн 40 сая төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэсэн энэхүү ажлын хүрээнд С-78, С-80, С-29, А-24, А-26, А-27, Т-170, Т-172-р байруудад ялаа шавьж цугладаггүй, стандарт шаардлага хангасан шар лед гэрлээр пассадны гэрлэн чимэглэлийг шийдлээ.
Мөн Навааннэрэнгийн гудамж буюу Эрчмийн уулзвараас Петровис ШТС хүртэлх авто замын дагуу гэрлэн чимэглэлийн ажлыг гүйцэтгүүлснийг шалгаж хүлээн авлаа. Гудамжны гэрлэн чимэглэлийн ажлын хүрээнд өмнө нь Өндөрхааны гудамж буюу Баруун 4 замаас Хишигийн авто замын уулзвар хүртэлх гэрлэн чимэглэлийн ажлыг гүйцэтгүүлсэн бөгөөд тун удахгүй Төв хаан банкнаас САА-н уулзвар хүртэл олимп цогцолборын араар, Төв хаан банкнаас Нэгдсэн эмнэлгийн уулзвар хүртэлх байршлуудад авто замын гэрлэн чимэглэлийн ажлыг гүйцэтгүүлэхээр ажиллаж байна.
Түүнчлэн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг байгууллагынхаа барилгыг гэрлэн чимэглэлтэй болгох ажлыг өрнүүлж эхэлсэн бөгөөд ирэх 100 жилийн ойг угтан ЕБС, СӨББ-ууд барилгын гэрлэн чимэглэлийн ажлуудаа эхлүүлж байгаа юм.