ОРОН НУТГААС АНХ УДАА ХЭНТИЙ АЙМАГТ “ШУДАРГА ЁСНЫ КЛУБ” БАЙГУУЛАГДЛАА

2022.10.13
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын лаборатори 1 дүгээр сургууль, Хэрлэн 4 дүгээр сургууль, Бор-Өндөр цогцолбор сургуульд “Шударга ёсны клуб” байгуулж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтэд ТЗУХ-ийн дарга бөгөөд Эрх бүхий албан тушаалтан Ж.Гантулга, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш болон бусад албан
Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын лаборатори 1 дүгээр сургууль, Хэрлэн 4 дүгээр сургууль, Бор-Өндөр цогцолбор сургуульд “Шударга ёсны клуб” байгуулж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтэд ТЗУХ-ийн дарга бөгөөд Эрх бүхий албан тушаалтан Ж.Гантулга, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш болон бусад албаны хүмүүс, багш, сурагчдын төлөөллүүд оролцсон юм.
Хүүхдүүдэд суурь мэдлэг олгох үндсэн хичээлээс гадна шударга ёсны хүмүүжил, боловсрол олгох тусгайлсан хичээл орох нь бага наснаас нь зөв иргэн болон төлөвшихөд чухал үүрэгтэй. АТГ-аас жил бүр хүүхдүүдийн шударга байдлын үнэлгээг гаргадаг. Энэхүү судалгаанаас харахад хүүхдүүдийн шударга байдлын талаарх ойлголт мэдлэг өндөр байгаа боловч шударга бус тохиолдол дээр ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэддэггүй, ихэвчлэн хариу үйлдэл үзүүлдэггүй байна. Тиймээс энэхүү клубээр дамжуулан хүүхдүүд хичээлийн бусад цагаараа шударга зан үйл, ёс зүйн төлөвшил хүмүүжилд суралцах, бусадтайгаа ярилцах, багаараа ажиллах боломжтой болж байгаагаас гадна үе тэнгийн хүүхдүүддээ, гэр бүлийнхэндээ нөлөөлөх ажлыг зохион байгуулна.
АТГ-аас “Шударга ёсны клуб”-ыг Улаанбаатар хотын 6 дүүрэгт байгуулсан бөгөөд Хэнтий аймгийн хувьд сургуулиуд сайн дураараа төслөө илгээж, нийтдээ 100 гаруй сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч ийнхүү орон нутгаас анх удаа “Шударга ёсны клуб”-тэй болж байгаагаараа онцлогтой.