ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ “ИРГЭНИЙ ИНДЭР” ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА

2022.10.13
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажиллагааны талаарх мэдээллийг иргэдэд хүргэх, иргэд үзэл бодлоо аймгийн удирдлагуудад болон олон нийтэд чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлэх, иргэдийн санаа бодлыг шийдвэр гаргах түвшинд хүргэх, ил тод байдлыг хангах зорилгоор Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газарт “Иргэний индэр” т
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажиллагааны талаарх мэдээллийг иргэдэд хүргэх, иргэд үзэл бодлоо аймгийн удирдлагуудад болон олон нийтэд чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлэх, иргэдийн санаа бодлыг шийдвэр гаргах түвшинд хүргэх, ил тод байдлыг хангах зорилгоор Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газарт “Иргэний индэр” танхимыг тохижуулж 9 дүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүсэн.
Тэгвэл өнөөдөр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюушаар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллах үеэрээ тус танхимыг албан ёсоор нээлээ. Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оролцож “Авлигатай тэмцэх арга бол ил тод байдал гэж үздэг. Ил тод байдлыг хангахад нилээдгүй ажлуудыг санаачлан хийж байгаа. Энэхүү танхим маань ч бас иргэдэд нээлттэй үйлчлэх, ил тод байдлыг хангахад томоохон хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэйгээ байна” хэмээгээд тус хамт олонд талархлаа илэрхийлсэн юм.
Энэхүү танхимд иргэд 5 дах өдөр бүр аймгийн Засаг даргатай уулзаж санал хүсэлтээ илэрхийлж байгаа бөгөөд одоогийн байдлаар аймгийн Засаг дарга 18 иргэнтэй биечлэн уулзаж, асуудлыг нь шийдвэрлэсэн байна. Мөн амаар, бичгээр, цахимаар ирсэн өргөдлийг хүлээн авч хуулийн хугацаанд нь шийдвэрлэн, иргэдэд эргэн хариу мэдэгдэх, олон нийтэд үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх хүсэлтэй иргэдтэй ярилцлага хийж олон нийтийн мэдээллийг хэрэгслээР цацах зэрэг ажлыг зохион байгуулж байна.
Түүнчлэн тус төслийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын хүлээлгийн танхимд ухаалаг дэлгэц суурилуулж иргэд ямар нэгэн төлбөр, цаг хугацаанд уягдалгүй интернэт ашиглаж хэрэгтэй мэдээ, мэдээллээ хэвлэж авах боломжоор хангажээ.