ХЭНТИЙ ОРОН СУУЦ ОНӨААТҮГ-ЫН ЗАХИАЛГААР БАРИГДАЖ БАЙГАА 5 БЛОК 170 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 10-90 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

2022.10.12
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Хэрлэн сумын 3-р багт “Шинэ Өндөрхаан” орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөлтийг хийх ажлын хүрээнд орон нутагт орон сууцны үнийг тогтвортой байлгах зорилгоор “Хэнтий орон сууц” ОНӨААТҮГазрын захиалгаар 5 блок 170 айлын орон сууцны барилга угсралтын ажил 2021 оны 6-р сараас эхэлсэн.
Хэрлэн сумын 3-р багт “Шинэ Өндөрхаан” орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөлтийг хийх ажлын хүрээнд орон нутагт орон сууцны үнийг тогтвортой байлгах зорилгоор “Хэнтий орон сууц” ОНӨААТҮГазрын захиалгаар 5 блок 170 айлын орон сууцны барилга угсралтын ажил 2021 оны 6-р сараас эхэлсэн. Үүнээс:
- “Алсын солонго” ХХКомпаний өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа 30 айлын Блок №01 барилга угсралтын ажил 90 хувьтай, 2022 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
- “Алсын солонго” ХХКомпаний орон нутгийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа 30 айлын Блок №02 барилга угсралтын ажил 90 хувьтай, 2022 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
- “Алсын солонго” ХХКомпаний орон нутгийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа 30 айлын Блок №03 барилга угсралтын ажил 10 хувьтай, 2023 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
- “Саус гоби” ХХКомпаний өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа 40 айлын Блок №04 барилга угсралтын ажил 30 хувьтай, 2023 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
- “Гэрэлт өндөрлөг” ХХКомпаний өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа 40 айлын Блок №05 барилга угсралтын ажил 40 хувьтай, 2023 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.