ХАН ХЭНТИЙ ЧУУЛГЫН ШИНЭ БАЙРНЫ БАРИЛГЫН АЖИЛД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА

2022.10.12
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас өчигдөр (2022.10.10) Хан Хэнтий чуулгын шинэ байрны барилгын ажилд захиалагчийн техникийн хяналт хийлээ. Уг ажлын гүйцэтгэгчээр Дорнод аймгийн “Аксиом констракшн” компани ажиллаж байгаа бөгөөд ирэх 2023 оны долдугаар сарын 1-нд хүлээлгэн өгөх юм. Одоогоор барилга угсралтын ажил 80 хувьтай явагдаж байна.
Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас өчигдөр (2022.10.10) Хан Хэнтий чуулгын шинэ байрны барилгын ажилд захиалагчийн техникийн хяналт хийлээ. Уг ажлын гүйцэтгэгчээр Дорнод аймгийн "Чандмань тал ХХК" ажиллаж байгаа бөгөөд ирэх 2023 оны долдугаар сарын 1-нд хүлээлгэн өгөх юм. Одоогоор барилга угсралтын ажил 80 хувьтай явагдаж байна.
Тодруулбал, ажлын талбарт 11 ажилтан ажиллаж байгаа бөгөөд халаалтын шугам сүлжээний ажлыг дуусган, узелийн угсралтын ажил хийгдэж байна. Мөн гадна дулааны хийн шалгалт дуусаж дулаан холбогдоход бэлэн болсон. Одоогоор зритель тайзны ажлын угсралтын шатны хүчитгэх ажил хийгдэж байна.
Тус барилга нь 600 хүний суудалтай бөгөөд барилгын өргөн нь 54 метр, урт 83 метр, тайзны өргөн 24 метр, урт 18 метр, үзэгчдийн танхим хөгжмийн яам ороод өргөн 24 метр урт 23.4 метрийн хүчин чадалтай.