ТӨГӨЛДӨР ХУУР ХӨГЖМИЙН ЗҮҮН БҮСИЙН УРАЛДААНД ХЭНТИЙ АЙМГИЙН СУРАГЧИД 2 АЛТ, 1 МӨНГӨ, 2 ТУСГАЙ БАЙРЫН ШАГНАЛ ХҮРТЖЭЭ

2022.10.12
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 7-нд зохион байгуулагдсан Өсвөрийн сонирхогчдын Төгөлдөр хуур хөгжим тоглоочдын “Зүүн бүсийн аварга” шалгаруулах уралдаанд Хэнтий аймгаа төлөөлөн “DOLCE” сургалтын төвийн С.Минж багштай найман сурагч амжилттай оролцож, хоёр алт, нэг мөнгө, хоёр тусгай байрын шагнал хүртжээ.

Тэгвэл өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав эдгээр сурагч болон удирдсан багш нартай уулзан баяр хүргэлээ. Үүнд:
• 6-7 насны ангилалд Тусгай байр Б. Гоо-Анир
• 8-9 насны ангилалд Тэргүүн байр алтан медаль М.Энх-Өглөө
• 8-9 насны ангилалд Дэд байр мөнгөн медаль Я.Энэрлэн
• 10-11 насны ангилалд Тусгай байр Я.Эгшиглэн
• 12-14 насны ангилалд Тэргүүн байр алтан медаль А.Өгөөмөр нар шалгарсан байна.
Хүүхэд багачуудыг сонгодог урлагаар дамжуулан авъяас чадварыг нь нээн хөгжүүлэх, гоо зүйн боловсрол олгож зөв иргэн болж нийгэмшүүлэх, хөгжмийн урлагт дур сонирхолтой болгох зорилготой тус уралдаанд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь аймгийн нийт 75 хүүхэд өрсөлджээ.