М.АРИУНТУЯА: Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон 32 жилийн дараа Хэнтий аймагт ирж байна

2022.10.12
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
“Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын урилгаар Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон Хэнтий аймагт аялан тоглолт хийх гэж байгаа талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл уг театрын хамт олон өнөөдөр Чингис хотын төв талбайд аялан тоглолтын нээлтээ хийлээ. Энэ үеэр Монгол Улсын Хүүхэлдэйн театрын уран сайхны удирдагч, найруулагч М.Ариунтуяатай цөөн хором яри
“Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын урилгаар Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон Хэнтий аймагт аялан тоглолт хийх гэж байгаа талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл уг театрын хамт олон өнөөдөр Чингис хотын төв талбайд аялан тоглолтын нээлтээ хийлээ. Энэ үеэр Монгол Улсын Хүүхэлдэйн театрын уран сайхны удирдагч, найруулагч М.Ариунтуяатай цөөн хором ярилцлаа.
-Танай хамт олон өнөөдөр (2022.10.10) аялан тоглолтынхоо нээлтийг хийлээ. Нээлтэд оролцсон хүүхдүүд маш их баяр хөөртэй байгаа нь харагдлаа. Хүүхэд багачуудыг үргэлж инээлгэж байдаг танай хамт олонд баяр хүргэе.
-Баярлалаа. Хэнтий нутгийнханд мөн баярласнаа илэрхийлмээр байна. Яагаад вэ гэхээр, аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн бодлогын хэлтэс зэрэг удирдлагуудын зүгээс хүүхдүүдэд тоглолтоо толилуулаач ээ гэж урьсны үндсэн дээр бид ирээд байна. Иймд хүүхэд багачуудаа хөгжүүлэх гэж зорьж буй танай аймгийнханд талархсанаа илэрхийлэх нь зөв болов уу. Хүүхдүүдэд юу үзүүлбэл, яавал хөгжих вэ гэдэгт санаа зовнин, ойлгосны үндсэнд биднийг урьсан байх аа гэж бодож байгаа.
-“Хүүхдүүдэд юу үзүүлбэл хөгжих вэ” гэж та яриандаа дурдлаа. Тэгэхээр энэ аялан тоглолтын зорилго юунд оршиж буйг асуумаар байна?
-Хүүхдүүд эцэг эх, багшаасаа сонссон зүйлийнхээ 20 хувийг тогтоодог гэж үзвэл нүдээрээ үзэж сонсон зүйлийнхээ 80 хувийг тогтоодог гэх шинжлэх ухааны судалгаа байдаг. Иймд бид биечлэн үзүүлж, үлгэрлэн дуурайлгахыг зорьж ажилладаг. “Хөгжсөн хүүхэд өөрийгөө хамгаалдаг” гэх гоё үг байдаг. Хүүхдийн байгууллагад ажилладаг хүмүүс ч мөн өөрсдөө яг хүүхэд шиг болчихдог.
-Нээлтийн үеэр хөтлөгч 32 жилийн дараа Хэнтий аймагт ирж байна гэж хэлсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч ?
-Манай театр 21 аймагт ээлж ээлжээр аялан тоглолт хийдэг. Гэтэл коронавирусийн халдвар дэгдэж, цар тахал бий болсноор аймгуудаар явж чадаагүй. Цаг хугацаа нэг мэдэхэд л хурдан явчихдаг. Аймгийн төв дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж байгаагүй. Одоо л бүрэлдэхүүнээрээ таван уран бүтээлтэй ирээд байна. Сургуулийн өмнөх, бага болон 5-аас дээш насны хүүхдүүдэд гэсэн насны ангиллаар “Тэнэг бяцхан хулгана”, “Алтан залаат азарган тахиа”, “Миний хөөрхөн шүдний аялал”, “Мял Богдын намтар”, “Чоно ба долоон ишиг” зэрэг тоглолтоо толилуулна.
-Бүрэн бүрэлдэхүүнээрээ гэлээ. Нийт хэчнээн уран бүтээлч ирээд байна вэ?
-Гэрэл техникийн ажилтан, зохион байгуулагч, уран бүтээлчид нийлээд 16 хүний бүрэлдэхүүнтэй ирээд байна. -Ярилцсанд баярлалаа