АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР “ХҮҮХДИЙН ӨРӨӨ”-ТЭЙ БОЛЛОО

2022.10.10
Бид хан хэнтийнхэн Аймгийн Засаг даргын Тамгын газар Сумдын мэдээ
Хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн хүрээнд Хэнтий аймгийн Онцгой байдлын газар “Хүүхдийн өрөө”-тэй боллоо.
Хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн хүрээнд Хэнтий аймгийн Онцгой байдлын газар “Хүүхдийн өрөө”-тэй боллоо.
Тодруулбал, аймгийн ИТХ-ын 2022 оны 9 дүгээр хуралдаанаар 2022 оныг “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЖИЛ” болгон зарласан билээ. Энэ хүрээнд Хэнтий аймгийн Онцгой байдлын газар алба хаагчдынхаа хүүхдүүдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, алба хаагчдаа амар тайван ажлаа хийх нөхцөл боломжоор хангах зорилгоор хүүхдийн өрөө гарган түр хүлээх болон амрах боломжтой байхаар тохижуулсан байна.