ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2022.10.10
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдаан өнөөдөр (2022.10.07) боллоо.
Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдаан өнөөдөр (2022.10.07) боллоо. Уг хуралдаанд Хэнтий аймгийн зөвлөлийн гишүүд цахимаар оролцсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл уг хуралдаанаар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы өгсөн үүрэг чиглэлийг хүргэж байна.
Тодруулбал,
- 2019-2022 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг шат дараатайгаар хэрэгжүүлэх
- Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51.1, 51.2 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах
- Гамшгийн эрсдэлийн мэдээллийн системийг хөгжүүлэх талаар санал ирүүлэх
- Хичээлийн хөтөлбөрт гамшгийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр оруулах
- Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх
- Гамшгийн бэлэн байдлын төвийг байгуулах, хүний нөөцийг бүрдүүлэг зэрэг үүрэг даалгавар өгсөн байна.
Түүнчлэн Шадар сайд С.Амарсайханы зүгээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51.2-т “Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгаж, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг төлөвлөж зарцуулна” гэж заасан боловч энэ хуулийн хэрэгжилт нэн дутмаг байгааг анхаарч холбогдох яамд, аймаг, нийслэл орон нутгийн удирдлагууд тодорхой өөрчлөлт хийх цаг хэдийнэ болсныг Үндэсний зөвлөлийн гишүүдэд хандан уриаллаа.