БАРХЫН ГОЛЫН ТӨМӨРБЕТОН ГҮҮРИЙН ХАЙРГАН ЗАМЫН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2022.10.10
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Батширээт суманд ажиллаж буй талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл уг ажлын хэсэг тус сумын нутагт хэрэгжүүлж буй 1.2 км хайрган хучилттай зам, Бархын голын төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа.

Уг гүүрийн зорчих хэсэг 8 метрийн өргөнтэй, 121.3 метрийн урттай бөгөөд гүйцэтгэгчээр “Зам, замын байгууламж” компани ажиллаж байна. Одоогийн байдлаар ажлын явц 20 хувьтай явагдаж байгаа талаар ажлын хэсгээс мэдээллээ. Мөн 20 тонн цементийн нөөцтэй байгаа бөгөөд барилгын материалын дутагдал байхгүй 100 хувь хангагдсан байна.