АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИЙН ИНЖЕНЕР, АЖИЛТНУУДТАЙ ХУРАЛДЛАА

2022.10.10
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр (2022.10.06) Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажлын ерөнхий болон туслан гүйцэтгэгч компани, Хэнтий ус, “Өндөрхаан хот тохижилт” ОНТҮГ, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын инженер, ажилтнуудтай хуралдлаа.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр (2022.10.06) Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажлын ерөнхий болон туслан гүйцэтгэгч компани, Хэнтий ус, “Өндөрхаан хот тохижилт” ОНТҮГ, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын инженер, ажилтнуудтай хуралдлаа.
Энэ үеэр барилгын ажлын ерөнхий болон туслан гүйцэтгэгч компанийн ажилтнуудад газар шорооны ажлыг хүйтний улирал эхлэхээс өмнө буюу энэ сардаа багтаан дуусгах талаар дахин санууллаа. Одоогийн байдлаар төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд 100 гаруй баганан суурийн бетоныг бүрэн цутгаж, арматурыг зангидаж дуусаад байна. Их засварын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Хангайн илч дулаан” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд стадионы гадна явган хүний зам, сурын талбайн засвар, овоолгын ажил, ногоон байгууламж, замын ажил зэргийг “Харгуй”, Хэнтий ус, “Өндөрхаан хот тохижилт” ОНТҮГ, “Идэр Ширэгү” зэрэг компаниуд гүйцэтгэж байгаа билээ.
Энэ хүрээнд нийт 7 багц ажлыг хийж гүйцэтгэж байна.
Үүнд,
• Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талын ногоон байгууламж
• Сурын талбайн засвар, стадионы гаднах явган хүний зам, автомашины зогсоол
• Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засвар
• Мөсөн гулгуурын талбай, овоолгын ажил
• Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талын авто замын барилгын ажил
• Үзэсгэлэнгийн талбай, авто замын барилгын ажил зэрэг багц ажлуудыг хийж гүйцэтгэх юм.