АХМАДЫН ХОРООНЫ 7 ДУГААР БАГА ХУРАЛ БОЛЛОО

2022.10.10
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Монголын ахмадын холбооны дүрмийн дагуу аймгуудын ахмадын хороо 4 жилд нэг удаа хуралддаг. Үүний хүрээнд аймгийн ахмадын хорооны 7 дугаар бага хурал өнөөдөр болж сумдуудын анхан шатны байгууллагын төлөөллүүд болох 60 орчим ахмадууд оролцлоо.
Монголын ахмадын холбооны дүрмийн дагуу аймгуудын ахмадын хороо 4 жилд нэг удаа хуралддаг. Үүний хүрээнд аймгийн ахмадын хорооны 7 дугаар бага хурал өнөөдөр болж сумдуудын анхан шатны байгууллагын төлөөллүүд болох 60 орчим ахмадууд оролцлоо. Мөн аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оролцож Дархан сумын ахмадын хорооны даргаар ажиллаж байсан О.Дашдолгор гуайд төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнагдсаныг гардуулан өгч баяр хүргэлээ.
Түүнчлэн ахмадын холбооны хамгийн өндөр настан Л.Долгорт “Ахмадын холбооны хүндэт тэмдэг”-ийг гардуулж, ахмадад ээлтэй сумаар шалгарсан Дархан сумын ЗДТГ-т батламжийг гардуулан өгсөн юм.
Энэхүү хуралдаанаар ахмадын хорооноос өнгөрсөн 4 жилд хийсэн ажлынхаа ололт амжилтыг дүгнэж, дараагийн 4 жилд хийх ажлынхаа зорилго зорилтыг тодорхойллоо. Мөн маргааш буюу 10 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд аймгийн засаг даргын нэрэмжит 18 сумын ахмад уран бүтээлчдийн урлагийн их наадам болно. Энэхүү наадамд сумдууд хэрхэн оролцох талаар хэлэлцлээ. Уг урлагийн наадмаас шалгарсан уран бүтээлчдийн гала тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.