Мэдээ мэдээлэл
БОР-ӨНДӨР СУМАНД ШИНЭЭР БАРИГДАЖ БУЙ ӨВС, ТЭЖЭЭЛИЙН АГУУЛАХ, САРАВЧНЫ БАРИЛГЫН АЖИЛД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА
2022.10.06
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Сумдын мэдээ
Бор-Өндөр, Галшар суманд шинээр баригдаж буй өвс тэжээлийн агуулах, саравчны барилгын ажилд Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас захиалагчийн техникийн хяналт хийлээ.
Бор-Өндөр, Галшар суманд шинээр баригдаж буй өвс тэжээлийн агуулах, саравчны барилгын ажилд Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас захиалагчийн техникийн хяналт хийлээ. Уг ажлын гүйцэтгэгчээр “Уран тод цэг” компани ажиллаж байгаа бөгөөд есдүгээр сарын 25-ны байдлаар саравч хэсгийн будаг, шалны цутгалтын өнгөлгөө, шавардлагын бэлтгэл ажил хийгдэж байна.
Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас дараах үүрэг, зөвлөмж өгчээ. Тодруулбал,
- Ажлын журнал баталгаажуулах, тогтмол хөтлөх
- Далд ажлын акт баталгаажуулах, фото зураг хавсаргах
- ХАБ-ыг мөрдөж ажиллах
- Саравч хэсгийн тулгуур багануудад тулаас хийх
- Өвсний саравчны шалны хоёр тийш налуулга гаргах зэрэг үүрэг өгсөн байна.